Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / “Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

“Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Нийтэлсэн огноо: 2019-05-18

Тус эмнэлгийн Зүрх судас судлалын тасгаас “Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан үйлчлүүлэгчийн артерийн даралт ихсэлтийн талаар мэдлэгийг дээшлүүлэх, хүн бүр өөрийн артерийн даралтаа мэдэхийн ач холбогдлыг таниулах зорилгоор "Артерийн даралт ихсэх өвчин" сэдэвт сургалтыг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа. 

Уг сургалтын үеэр Зүрх судас судлалын тасгийн эмч нар “Артерийн даралт гэж юу вэ”, “Артерийн даралтаа зөв хэмжих нь чухал”, “Артерийн даралт ихсэх өвчний үеийн дэглэм, эмчилгээ” сэдвээр эрүүл мэндийн боловсрол олгох сургалт заан, үйлчлүүлэгчдийн артерийн даралт үзэж, артерийн даралтын талаар эмчийн зөвлөгөө өглөө.

Сургалтад идэвхитэй оролцсон үйлчлүүлэгч нартаа талархал илэрхийлье!