Зөвөлгөө

Таргалахгүйн тулд юу хийх вэ?

Нийтэлсэн огноо: 2018-04-02

  • Хооллохын өмнө, дэл сул юм идэхийн өмнө та өөрөөсөө “би үнэхээр өлсөж байна уу?” гэж асууж бай.
  • Өндөр илчлэгтэй бүтээгдэхүүнүүдээс татгалз.
  • Хоолоо тайван, удаан, сайн зажилж идэх хэрэгтэй.
  • Хоол хийж байх үедээ олон дахин амсаж болохгүй, учир нь үүнээс болж өөрийн мэдэлгүй жин нэмдэг.
  • Хүлээн авалт болон айлд зочлох үедээ “ганц л удаа” гээд хэтрүүлж идэж болохгүй.
  • Хоол хүнсэндээ өөх багатай мах хэрэглэ.
  • Өдөрт 1-2 удаа л махан төрлийн хоол идээрэй. Зуны цагт өдөр алгасч эсвэл 7 хоногт 2-3 удаа л махан төрлийн хоол идэх нь хангалттай. Харин өвлийн цагаар махан хоолноос татгалзах нь манай орон шиг эрс тэс уур амьсгалтай оронд зохихгүй.
  • Өдөрт жимс, ногоо 200 граммаас багагүй хэрэглэж занш.
  • Нүүрс усны зүйлийг хүнсэндээ хязгаарлах хэрэгтэй.
  • Өдөрт 3 удаа хооллох.
  • Орой 9 цагаас хойш хооллохгүй. Хоол идэхээс 10-15 минутын өмнө шингэн уух.
  • Хоногт 2 литр шингэн  (8аяга ус) заавал уух.
  • Гурилан бүтээгдэхүүн, чихэр, шоколад, хийжүүлсэн, согтууруулах ундаа, тамхи, мөхөөлдөс зэргээс татгалзах.
  • Шарсан, хайрсан хоолыг хязгаарлах.