Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар"-ын аян зохион байгуулагдана.

“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар"-ын аян зохион байгуулагдана.

Нийтэлсэн огноо: 2018-08-08

Тус эмнэлэг нь Эмнэлгийн ажилчдын баярыг тохиолдуулан 8 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”  болгон зарлаж байна. Энэхүү сарын аяны хүрээнд:

  • Нийт эрүүл мэндийн ажилтнуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах
  • В гепатитын дархлаа тогтоц үзэх шинжилгээнд хамруулах
  • В гепатитын дархлаажуулалтанд хамраагдаагүй эрүүл мэндийн ажилтнуудыг вакцинд хамруулах
  • Эрүүл мэндийн хүний нөөцийн бодлого холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх сургалт
  • Эрүүл мэндийн ажилтныг ажлын байрны эрсдлээс сэргийлэх талаар сургалт зохион байгуулах зэрэг ажлууд хийгдэх бөгөөд аяны үйл ажиллагаанд бүх тасаг нэгжүүд, албадууд болон эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хороо хамтарч ажиллана.

УХТЭ-ийн нийт эрүүл мэндийн ажилтнуудыг уг аяны үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг уриалж байна.

Мөн үе үеийн эмнэлгийн байгууллагын ажилтан албан хаагчид болон одоо ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууддаа эмнэлгийн ажилчдын баярын мэнд хүргэе.

Хүний нөөцийн алба