Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / "Чихрийн шижин өвчний үеийн бөөрний хүндрэлтэй өвчтөний өөрийн хяналтыг сайжруулах нь" сэдэвт сургалт боллоо.

"Чихрийн шижин өвчний үеийн бөөрний хүндрэлтэй өвчтөний өөрийн хяналтыг сайжруулах нь" сэдэвт сургалт боллоо.

Нийтэлсэн огноо: 2019-05-20

Тус эмнэлгийн БДШБС-н тасгийн Диабетийн төвөөс Чихрийн шижин өвчний үеийн бөөрний хүндрэл оношлогдсон үйлчлүүлэгчдэд: 

  • "Чихрийн шижин өвчний оношилгоо, эмчилгээ"
  • "Чихрийн шижин өвчний бөөрний хүндрэл оношилгоо, эмчилгээ"
  • "Чихрийн шижинтэй өвчтөний өөрийн хяналт" 
  • "Чихрийн шижин өвчний үеийн дасгал хөдөлгөөн" 
  • "Чихрийн шижин өвчний үеийн хоол эмчилгээ, хийх аргачлал" тус тус сэдэвт сургалтыг 5 дугаар сарын 17-ний өдрийн 14:00-17:00 цагийн хооронд амжилттай зохион байгууллаа.

Мөн сургалтанд оролцсон 20 үйлчлүүлэгчдийн цусны сахарын хэмжээг глюкометрээр тодорхойлон, "Omron" аппаратаар биеийн жин, өөхлөлтийн хувь, дотор эрхтний өөхлөлтийн түвшин, булчингийн эзлэх хувь, БЖИ, биологийн нас тодорхойлж, зөвлөгөө өглөө.