Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн хамт олон “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын аян”-ыг эхлүүллээ.

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн хамт олон “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын аян”-ыг эхлүүллээ.

Нийтэлсэн огноо: 2019-08-06

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 сарын 12-ны өдрийн 193 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаалыг хэрэгжүүлэх чиглэлээр Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгээс "Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар"-ын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг хангах ажлыг эхлүүлээд байна. 

Энэхүү ажлын хүрээнд 2019 оны 08 сарын 6-ний өдөр тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд Засгийн газрын 2019 оны 193 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаал, 2019 оны А/12 дугаар албан даалгавар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 07 сарын 29-ний 2/3421 тоот албан даалгаврыг болон уг аяны хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааг танилцууллаа.

Мөн эмч, ажилчдынхаа нийгмийн хамгаалал, эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр  “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг шинээр тохижуулан 2019 оны 8 дугаар сард багтаан ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна.