Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын хүрээнд хийгдсэн ажлын тайлан

Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын хүрээнд хийгдсэн ажлын тайлан

Нийтэлсэн огноо: 2018-09-03

УХТЭ-ийн Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын хүрээнд хийгдсэн ажлууд:

  • Эрүүл мэндийн ажилтны урьдчилан сэргийлэх үзлэгийг эмнэлгийн 24 тасгийн 150 ажилтныг бүрэн хамруулсан.
  • Шинээр орсон 22 ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан.
  • В,С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулан эрүүл мэндийн ажилтны вирус тээгч дархлаажуулалтын мэдээллийн санд баяжилт хийсэн.
  • Элэгний хепатит С вирустэй 30 эрүүл мэндийн ажилтныг эмчилгээнд үнэ төлбөргүй бүрэн хамруулсан.
  • Нийт эрүүл мэндийн ажилтны 85% нь В вирусын халдвараас сэргийлэх дархлаажуулалтын III тунд хамрагдсан. Дархлаа тогтоц 90%-тай байна.
  • В гепатитын дархлаажуулалтанд хамрагдаагүй эрүүл мэндийн ажилтны судалгааг гаргаж дархлаажуулалтанд хамруулахаар төлөвлөгдсөн ба ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанаас 110 хүний 330 хүн/тун вакцин авсан. 9 сарын 4-5-ны өдрүүдэд эрүүл мэндийн ажилтныг хамруулахаар төлөвлөсөн байна.
  • Шинээр ажилд орсон 20 сувилагчийг Халдварын сэргийлэлт, хяналт, Чанар аюулгүй байдал, Эмийн аюулгүй байдал, Эрсдэл, Сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр сургалтын хөтөлбөр гарган онол, дадлага хосолсон 1 сарын өглөөний сургалт зохион байгуулсан. Сургалтын өмнө ба дараа мэдлэг үнэлэх тестийн үнэлгээ авсан. Мэдлэгийн түвшин 15%-иар дээшилсэн байна. Сувилахуйн албанаас сувилагч нарт зориулсан дадлага, гардан ажилбарын танхим тохижуулан дадлага хичээлийг тус танхимд явуулсан.