Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Эрүүл мэндийн даатгалын 2018 оны гэрээ дүгнэх үйл ажиллагаанд амжилттай хамрагдлаа.

Эрүүл мэндийн даатгалын 2018 оны гэрээ дүгнэх үйл ажиллагаанд амжилттай хамрагдлаа.

Нийтэлсэн огноо: 2018-12-20

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар,  Эрүүл мэндийн байгууллага хооронд  2018 онд байгуулсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”, “Оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”, "Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношилгоо, шинжилгээнд хамруулах тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ"-ний 2018 оны биелэлтийг дүгнэх үйл ажиллагаа 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын байранд боллоо. 

Уг эрүүл мэндийн даатгалын гэрээ дүгнэх үйл ажиллагаанд тус эмнэлэг хамрагдаж: 

  • “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”
  • “Оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ” 
  • "Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношилгоо, шинжилгээнд хамруулах тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ"-г тус тус 100%-ийн үр дүнтэй дүгнүүллээ.