Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / ХБНГУ-н Мэдрэл судлалын эмч нар тус эмнэлгийн ҮОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

ХБНГУ-н Мэдрэл судлалын эмч нар тус эмнэлгийн ҮОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Нийтэлсэн огноо: 2019-08-22

Улаанбаатар хотноо 2019 оны 8 сарын 16-17-нд зохион байгуулагдсан “INFO2019 Мэдрэл Судлалын Олон Улсын Хурaл”-ын зочин Герман улсын Халле хотын Мартин-Лютерийн нэрэмжит Их Сургуулийн Мэдрэл Судлалын клиникийн захирал, Мэдрэл судлалын Профессор, доктор Штефан Цийрц тэргүүтэй төлөөлөгчид Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн “Үндэсний оношилгоо эмчилгээний төв”-тэй танилцаж, эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга болон Мэдрэл судлалын тасгийн эмч нартай хамтран ажиллах тал дээр нөхөрсөг уулзалт хийлээ.