Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Газар хөдлөлтийн гамшгийн үед иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх дадлага сургуулилт хийлээ.

Газар хөдлөлтийн гамшгийн үед иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх дадлага сургуулилт хийлээ.

Нийтэлсэн огноо: 2019-04-29

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж буй гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Хүй долоон худаг”-т Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг хамтран “Хээрийн эмнэлэг” дэлгэн гамшиг нүүрлэн эмнэлэг нурсан тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй явуулах, газар хөдлөлтийн дараах бэртэж, гэмтсэн иргэдэд хэрхэн тусламж үйлчилгээ үзүүлэх талаар дадлага, сургуулилтыг явууллаа. 


Энэхүү үйл ажиллагаанд тус эмнэлгүүдийн нийт 200 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцсон бөгөөд мэс засал, эрчим эмчилгээ, гэмтэл, дотрын хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ болон халдварын тусгаарлах хэсэг, дүрс оношилгоо, лаборатори, угаалга, ариутгал, эмийн сан, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх хэсэг, гал тогоо, техник хангамж, нөөц ор дэлгэх хэсэг зэрэг 25 нэгжээс бүрдсэн хээрийн эмнэлэг дэлгэн гамшгийн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хээрийн нөхцөл хэрхэн үзүүлэх боломжтой эсэхийг харууллаа.