Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / "Ивэрхийн мэс заслын орчин үеийн чиг хандлага" сэдэвт олон улсын сургалт болно.

"Ивэрхийн мэс заслын орчин үеийн чиг хандлага" сэдэвт олон улсын сургалт болно.

Нийтэлсэн огноо: 2018-08-07

Европийн ивэрхийн мэс заслын сан болон УХТЭ-н хамтарсан баг 8 дахь жилдээ 2018 оны 09 сарын 01-нээс 09 сарын 15-ны хооронд өндөр өртөг бүхий бүх төрлийн ивэрхийн мэс засал эмчилгээг үнэ төлбөргүй хийж, мэс заслын эмч, резидент эмч нарт  "Орчин үеийн ивэрхийн мэс заслын чиг хандлага" сэдэвт сургалтыг зохион байгуулна.

Энэхүү сургалт нь хот, хөдөө гэсэн хоёр чиглэлээр зохион байгуулагдах бөгөөд

  • 2018 оны 9 сарын 03-наас 9 сарын 07-ны өдрүүдэд Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт үзлэг, мэс засал, сургалт 
  • 2018 оны 9 сарын 10-наас 9 сарын 14-ны өдрүүдэд УХТЭ-ийн мэс заслын тасагт үзлэг, мэс засал, сургалт тус тус зохион байгуулагдана. 

Холбоо барих утас: 98118909, 99078914, 88029051