Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / "Хүчирхэг Монгол" спорт, урлагийн өдөрлөгт амжилттай оролцлоо.

"Хүчирхэг Монгол" спорт, урлагийн өдөрлөгт амжилттай оролцлоо.

Нийтэлсэн огноо: 2018-09-03

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор 2018 оны 09 сарын 02-ны өдөр Идэвхитэй амьдралын хэв маяг - Эрүүл ирээдүй уриатай зохион байгуулагдсан "Хүчирхэг Монгол" спорт, урлагийн өдөрлөгт тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд оролцлоо. Тус өдөрлөгийн хүрээнд УХТЭ-ийн эмч, сувилагч нийт 17 мэргэжилтнүүд:

  • Үе мөчний эмчийн үзлэг, зөвлөгөө
  • Дотоод шүүрлийн эмчийн үзлэг, зөвлөгөө
  • Чих хамар хоолойн мэс заслын эмчийн үзлэг,зөвлөгөө
  • Уушгины эмчийн үзлэг, зөвлөгөө
  • Үйлчлүүлэгч нарын артерийн даралт хэмжих үйлчилгээ
  • Цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох үйлчилгээ
  • Үйлчлүүлэгчийн өндөр, жин үзэх үйлчилгээг давхардсан тоогоор 827 иргэдэд үзүүллээ.

Мөн антибиотикийн зохистой хэрэглээ, халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, биеийн жингийн индекс бодох арга зэрэг сэдвүүдээр иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө өгч 200 гаруй тараах материалыг түгээлээ.