Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Олон улсын сувилагчдын өдөрт зориулсан "Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо.

Олон улсын сувилагчдын өдөрт зориулсан "Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо.

Нийтэлсэн огноо: 2019-05-11

Жил бүрийн 5-р сарын 12-ныг Олон улсын сувилагчийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд тус өдрийг энэ жил “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” уриан дор тэмдэглэх юм. Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд сувилагч мэргэжилтнүүдийнхээ эрдэм судлалын ажлыг дэмжиж, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэх, мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, сувилахуйн шинжлэх ухааны шинэ арга технологийг нэвтрүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” сэдэвт улсын эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр амжилттай зохион байгуулсан юм.

Мөн 2019 оны 05 дугаар сарын 9-нд Хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, ЭМЯ-ны эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга  Н.Гэрэлт-Од, ДЭМБ-ын суурин төлөөлөгч С.Диордица, ДЭМБ-ын зөвлөх Б.Ганбат, ЭМЯ/ЭТГ-ын ахлах мэргэжилтэн С.Алтанбагана, НЭМҮТ Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Гантуяа, сувилахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөллүүд, төв, тусгай мэргэжлийн эмнэлгийн дарга нар урилгаар, 21 аймаг, 9 дүүрэг, төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн сувилахуйн албадын дарга нар нийт 140 гаруй сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн нар төлөөлөгчөөр оролцлоо.