Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Улсын хоёрдугаар төв эмнэлэг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Улсын хоёрдугаар төв эмнэлэг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Нийтэлсэн огноо: 2019-09-17

Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал нь дэлхийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл хэмээн хүлээн зөвшөөрч, ДЭМБ-ын 72-р чуулганаар жил бүрийн 09 дүгээр сарын 17-ны өдрийг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр" болгон тэмдэглэхээр шийдвэрлэсний дагуу Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг "Дэлхийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл бол Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал" сэдвийн дор “ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЦГЭЭЕ “ уриатайгаар тэмдэглэн өнгөрүүллээ.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга Г.Баясгалан өдөрлөгийг нээж үг хэлэв. Тус өдөрлөгөөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэрэгжүүлж байгаа JCI-н “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын 6 зорилт” болон тус эмнэлэгт хэрэгжиж буй “MNS ISO9001:2016” стандартын тухай танилцуулга, мэдээллүүд хийгдлээ.

Түүнчлэн тус эмнэлгийн чанарын албанаас зохион байгуулсан энэхүү өдөрлөгт 100 орчим үйлчлүүлэгчид оролцож, эмнэлгийн тасаг нэгжүүдэд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаар хэрэгжүүлж буй ажлуудтай өртөөчилсөн байдлаар танилцлаа. Мөн чанарын албанаас үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх сэтгэл ханамжийн судалгаа авлаа.