Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Япон улсын Каназавагийн их сургууль Улсын хоёрдугаар төв эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Япон улсын Каназавагийн их сургууль Улсын хоёрдугаар төв эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Нийтэлсэн огноо: 2019-05-17

2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Япон улсын Каназавагийн их сургуулийн профессор Кацүжи Ёошиока тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж Улсын хоёрдугаар төв эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Тус хамтын ажиллагааны дүнд элэгний хавдрын мэс заслаар авагдсан эдэд RNA шинжилгээ хийх судалгааг хамтран хийж байгаа юм. Цаашид мэс заслын чиглэлээр туршлага судлах болон судалгааны ажлуудыг хамтран хийх боломж бүрдэж байна.