Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Өвдөгний үе солих хагалгааг анх удаа навигшн технологийг ашиглан хийж эхэллээ.

Өвдөгний үе солих хагалгааг анх удаа навигшн технологийг ашиглан хийж эхэллээ.

Нийтэлсэн огноо: 2019-05-16

Өвдөгний үе солих мэс заслыг навигшн технологийг ашиглан хийдэг болсноор мэс заслыг илүү нарийвчлал сайтай, хурдан хугацаанд хийх боломж бүрдэж байна. Мөн цаашид үүсэх эрсдлийг тодорхой хэмжээгээр бууруулах юм. Хэрэв энэ төрлийн хагалгааг гадны улс оронд хийлгэвэл зөвхөн хагалгааны зардалд 10 мянган доллар зарцуулна.

Навигшн технологийг өндөр хөгжилтэй улс орнуудад өргөн ашигладаг, Үр дүн ч сайтай. Дэлхийн алдартай B Braun компаний орчин үеийн тоног төхөөрөмж дээр энэ хагалгааг хийж байна. Ер нь тус компанийн технологийг европын орнуудад өргөн ашигладаг. Шинэ технологиос гадна Улсын хоёрдугаар төв эмнэлэг эмч мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулах ажлыг мөн хийж байна.

БЭЛТГЭСЭН: Ш.БАТ-ЭРДЭНЭ