Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / "Таргалалт болон Арьсны эмгэгүүд" сэдэвт сургалт, үзлэгийг Хүүхдийн төв сувилалын үйлчлүүлэгчид болон ажилчдад зохион байгууллаа.

"Таргалалт болон Арьсны эмгэгүүд" сэдэвт сургалт, үзлэгийг Хүүхдийн төв сувилалын үйлчлүүлэгчид болон ажилчдад зохион байгууллаа.

Нийтэлсэн огноо: 2019-05-03

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн Бөөр Дотоод шүүрлийн булчирхай судлалын тасгийн Диабетийн төвөөс "Таргалалт болон Арьсны эмгэгүүд" сэдэвт сургалт, үзлэгийг 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Хүүхдийн төв сувилалын үйлчлүүлэгчид болон ажилчдад зохион байгууллаа.

Сургалтын үеэр тус эмнэлгийн БДШБС-ын тасгийн их эмч Б.Банзрагч “Таргалалт, түүнээс урьдчилан сэргийлэх тухай”, Поликлиникийн тасгийн их эмч Б.Эрдэнэбилэг “Зонхилон тохиолдох арьсны эмгэгийн тухай” тус тус мэдээлэл хүргэж, 25 том хүн, 16 хүүхдэд үзлэг хийж, цусанд сахар үзэж, зөвлөгөө өглөө.