Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / УХТЭ “Хэт өндөр давтамжит долгионоор түлэх” эмчилгээний аргыг нэвтрүүллээ.

УХТЭ “Хэт өндөр давтамжит долгионоор түлэх” эмчилгээний аргыг нэвтрүүллээ.

Нийтэлсэн огноо: 2019-02-18

Улсын хоёрдугаар төв эмнэлэг 2019 оны 2 дугаар сарын 12-ноос эхлэн Хэт өндөр давтамжит долгионоор түлэх эмчилгээ (Radio Frequency Ablation)-г  хийж эхэллээ.  Уг эмчилгээ нь цуллаг эрхтний хорт хавдрыг мэс заслын бус аргаар төгс эмчлэх боломжтой бөгөөд тухайн эмчлүүлэгчийг унтуулахгүй, хагалгаа хийхгүйгээр ердөө 20 минутын туршид эмчилгээг бүрэн хийх боломжтой юм. Одоогоор элэгний хорт хавдар, бамбай булчирхайн хавдрыг эмчилж эхэлж байна. Цаашдаа уушги, бөөр, ясны хавдраас гадна хөлийн венийн өргөслийг түлэх, мэдрэлийн өвдөлтүүдийг түлж эмчлэх аргуудыг нэвтрүүлэхээр зорьж байна. 

Үүнтэй зэрэгцэн рентген харалтын хяналтан дор зарим судасны ангиографийн ажилбар, ялангуяа хавдрын болон хавдрын бус шалтгаант цөсний сувгийн битүүрэлд гуурс тавих эмчилгээг хийж эхэлж байна. Цаашид энэхүү эмчилгээг нутагшуулах, орон нутгийн эмч нарт сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг нарийн төвөгтэй ажилбарыг тус эмнэлэгт эхлүүлж байгаа эмнэлгийн хамт олон болон АУ-ны доктор Б.Эрдэнэбулган эмчдээ цаашдын ажилд нь үйлчүүлэгчдийнхээ зүгээс ажлын өндөр амжилт хүсье.