Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн бүтээн байгуулалт

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн бүтээн байгуулалт

Нийтэлсэн огноо: 2019-12-02

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 07-р сарын 01-ний өдрийн А/316 тоот Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн дүрэм, бүтцийг батлах тухай тушаалын  “Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай зэрэг хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн заалтын дагуу үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

УХТЭ нь 90 жилийн түүхтэй, төрөлжсөн нарийн мэргэжлийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд үзүүлдэг ууган эмнэлгүүдийн нэг билээ. Сайд нарын эмнэлэг нэртэйгээр тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн эмнэлэг маань Үндэсний оношилгоо эмчилгээний төвтэй болон өргөжин тэлж байна.

УХТЭ-ийн Үндэсний Оношилгоо Эмчилгээний Төвийн үйл ажиллагааг эхлүүлсэнээр зарим нэр төрлийн тусламжийг эх орондоо анхдагчаар нэвтрүүлэх, үндсэн үйл ажиллагаа технологийг өндөр хөгжилтэй орнуудын жишгийн дагуу эх орондоо эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хүрээнд үзүүлэх хариуцлагатай үүрэг хүлээн авч итгэл дүүрэн ажиллаж байна.

  • Анх 1931 оны 11 сарын 1-нд тэр үеийн Төв эмнэлгийн дэргэд найман  ортой хоёр палат, үзлэгийн нэг  өрөөтэй, нэг эмчтэй тасаг нээн ажиллуулсан нь одоогийн Клиникийн II Нэгдсэн Эмнэлгийн анхны эх үүсвэр байсан юм.  
  • 1946 онд "Сайд нарын эмнэлэг" гэж Төрийн Тусгай Албаны Хаагчдын Эмнэлгийн байранд байгуулж байжээ.
  • 1960 оны 10 дугаар сарын 9-ний өдөр  Чехословак улсын тусламжтайгаар орчин үеийн багаж, төхөөрөмжөөр тоноглогдсон 110 ортой төрөл бүрийн 12 кабинет, нэгдсэн лаборатори, эмчилгээний тусгай тасгуудтай, поликлиник бүхий нэгдсэн эмнэлгийн барилгыг барьж ашиглалтанд оруулсан
  • 1946 онд Хүүхдийн 50 ортой эмнэлэг ашиглалтанд оржээ.
  • 1981 онд 50 ортой Дотрын 2-р тасгийн барилга болон захиргаа, аж ахуйн барилга ашиглалтад орж иж бүрэн тохижилттой томоохон эмнэлэг болон өргөжжээ.
  • 2019 онд Үндэсний оношилгоо эмчлигээний төв ашиглалтанд орсон

УХТЭ нь бүх төрлийн багажийн ба лабораторийн оношилгоо шинжилгээ, эмийн, мэс заслын, цөмийн, сэргээн засах, уламжлалт эмчилгээний өдрийн ба хэвтүүлэх тусламж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэгийн төв зэрэг цогц үйлчилгээг нийт ард иргэдэд санал болгож байна.

Эмнэлгийн захиргаа