Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / УХТЭ, Дархан АНЭ-ийн мэдрэл судлалын эмч нарын хамтарсан тохиолдол хэлэлцүүлэг Монголын мэдрэлийн нийгэмлэгийн 2018 оны шилдэг хэлэлцүүлгээр шалгарлаа.

УХТЭ, Дархан АНЭ-ийн мэдрэл судлалын эмч нарын хамтарсан тохиолдол хэлэлцүүлэг Монголын мэдрэлийн нийгэмлэгийн 2018 оны шилдэг хэлэлцүүлгээр шалгарлаа.

Нийтэлсэн огноо: 2018-12-11

Монголын мэдрэлийн нийгэмлэгээс сар бүр зохион байгуулдаг мэдрэлийн шалтгаант эмгэгүүд, түүний орчин үеийн эмчилгээ оношилгооны дэвшилтэт арга сэдэвт тохиолдол хэлэлцүүлэг хуваарийн дагуу 2018 оны 12-р сарын 04-ний өдөр УХТЭ-н сургалтын танхимд "DS: The effective therapy for acute meningoencephalitis caused by viral infection" сэдвээр тус эмнэлгийн мэдрэл судлалын тасаг болон  Дархан аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасгийн эмч нартай хамтран амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тохиолдол хэлэлцүүлгийг Polysan эмийн компани ивээн тэтгэж хамран зохион байгуулсан ба мэдрэлийн практикт сүүлийн үеийн шинэ эмийн үр дүн сэдэвт сургалтаа хийлээ. Тус тохиолдол хэлэлцүүлэг энэ оны отгон хэлэлцүүлэг байсан төдийгүй Улаанбаатар хотын 9 дүүргийн мэдрэлийн эмч нар болон резидэнт эмч нар, мэдрэлийн нийгэмлэгийн тэргүүн болон удирдах зөвлөлийн гишүүд  идэвхитэй оролцож  өөрсдийн санал бодол, үнэтэй зөвлөгөө зөвлөмжийг ирүүлсэн мэдрэлийн практикт цаашид өндөр ач холбогдол бүхий хэлэлцүүлэг болж өндөрлөсөн юм.

Тус тохиолдол хэлэлцүүлэг дараах зүйлсээр илүү онцгой өвөрмөц байлаа:

  • Acute meningoencephalitis caused by viral infection нь хэдийгээр тохиолдол их байдаг боловч нас баралт өндөр, өвчтөн амь нас аврагдсан тохиолдолд мэдрэлийн системийн үлдэц  буюу хөдөлмөрийн чадвар алдагдал 50%-с дээш байдаг ба манай өвчтөн богино хугацаанд эмчлэгдэн мэдрэлийн системийн аль нэг голомтод өөрчлөлт үлдээгүй буюу хөдөлмөрийн чадвар алдагдалд шилжээгүй 100% амьдралын идэвхит байдлаа хадгалан үлдсэн нь хамгийн чухал онцлог зүйл байлаа.
  • Дархан аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасгийн эмч нартай хамтран зохион байгуулсан удаах онцлог байлаа.
  • Тус тохиолдол хэлэлцүүлэг энэ оны буюу 2018 оны Монголын мэдрэлийн нийгэмлэгийн шилдэг хэлэлцүүлгээр шалгарсан зэрэг олон онцлогтой болж өнгөрлөө