Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / 2018 оны жилийн эцсийн ажлын үр дүнгээр шилдэгээр шалгарсан тасаг, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууддаа баяр хүргэе!

2018 оны жилийн эцсийн ажлын үр дүнгээр шилдэгээр шалгарсан тасаг, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууддаа баяр хүргэе!

Нийтэлсэн огноо: 2018-12-24

2018 оны жилийн эцсийн ажлын үр дүнгээр шилдэгээр шалгарсан дараах тасаг, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууддаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

2018 оны шилдэгүүд:

  • 2018 оны “Шилдэг эмч”-ээр Нэгдсэн лабораторийн тасгийн эрхлэгч Сахъяагийн АНХТУЯА
  • 2018 оны “Шилдэг сувилагч”-аар Мэс засал судлалын тасгийн сувилагч Отгонжаргалын УРАНЧИМЭГ
  • 2018 оны “Шилдэг үйлчлэгч”-ээр Үйлчилгээний тасгийн үйлчлэгч Самбуугийн ОДОНЧИМЭГ
  • 2018 оны "Шилдэг чанарын баг"- аар Б.СЭЛЭНГЭ эрхлэгчтэй Зүрх судас судлалын тасгийн чанарын баг

2018 оны шилдэг тасаг /Эмчилгээний тасаг/

  • 2018 оны “Шилдэг тасаг”- аар Н.Алтанчимэг эрхлэгчтэй Мэс засал судлалын тасгийн хамт олон 
  • 2-р байранд Э.Нарныгэрэл эрхлэгчтэй Бөөр дотоод шүүрлийн булчирхай судлалын тасгийн хамт олон  
  • 3-р байранд С.Дуламрагчаа эрхлэгчтэй Мэдрэл судлалын тасгийн хамт олон 

2018 оны шилдэг тасаг /Дэмжих үйлчилгээний тасаг/

  • 2018 оны “Шилдэг тасаг" - аар Ц.Уянга эрхлэгчтэй Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн хамт олон  
  • 2-р байранд Г.Тунгалаг эрхлэгчтэй Үйлчилгээний тасгийн хамт олон