Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / “Инээмсэглэл-эерэг хандлага” уриан дор "Мэргэжилтний ёс зүй харилцааны ур чадвар" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

“Инээмсэглэл-эерэг хандлага” уриан дор "Мэргэжилтний ёс зүй харилцааны ур чадвар" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн огноо: 2019-04-08

2019 онд Эрүүл мэндийн салбар “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриаг дэвшүүлэн ажиллаж байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангахад эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага чухал үүрэгтэй. Иймд тус эмнэлгийн Сувилахуйн алба болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооноос Эрүүл мэндийн хөгжлийн төв, АШУҮИС-ийн БАС-ийн харилцааны ур чадварын тэнхимтэй хамтран УХТЭ-ийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд “Инээмсэглэл-эерэг хандлага” уриан дор "Мэргэжилтний ёс зүй: Харилцааны ур чадвар" сэдэвт сургалтыг 2019 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтыг удирдан явуулсан АШУҮИС-ийн БАС-ийн харилцааны ур чадварын тэнхмийн эрхлэгч, АУ-ны доктор, профессор С.Наранчимэг болон сургалтанд идэвхитэй оролцсон нийт сувилагч нартаа талархал илэрхийлье!