Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / "Сэтгэлгээг сэтгэлээсээ” сэдэвт хандлагын сургалт боллоо.

"Сэтгэлгээг сэтгэлээсээ” сэдэвт хандлагын сургалт боллоо.

Нийтэлсэн огноо: 2018-12-27

Тус эмнэлгийн Сувилахуйн албаны дарга Н.Эрхүү "Сэтгэлгээг сэтгэлээсээ” сэдэвт хандлагын сургалтыг 2018 оны 12-р сарын 26-ны өдрийн 15:00-17:00 цагийн хооронд эмнэлгийн Сургалтын танхимд амжилттай зохион байгууллаа. Сургалтанд тус эмнэлгийн ахлах сувилагч нар болон урилгаар Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Ганзориг, Мэдрэл судлалын тасгийн эрхлэгч П.Дуламрагчаа, Сургалтын албаны арга зүйч Х.Болор нар оролцлоо.

Сургалтын үеэр:

I. Сургалтанд суралцагсадыг 3 багаар ажиллуулан багийн нэр, уриа гаргаж, үүрэг гүйцэтгэгч нарыг томилов. Мөн бүлгийн дүрмийг батлав.

  • 1-р багийн нэр: “Нүдний шилтэй баатрууд”
  • 2-р багийн нэр:  “Инээмсэглэл”
  • 3-р багийн нэр “Итгэл”

II . Хандлагын тухай ойлголт сэдвээр СА-ны дарга Н.Эрхүү сургалт хийв. Дараа нь ахлах сувилагч нар,оролцогсдод “Ёс зүйн үндсэн 5 зарчим” санамж өнгөтөөр хэвлэн тараав.

III. Сургалтанд оролцогсод өөрийн хандлагаа үнэлэх сорил бөглөж, гэрийн даалгаварт “Хандлагаа тодорхойлох сорил бөглөж ирээд, багаар ярилцаж танилцахаар уг сургалт өндөрлөлөө.

Энэхүү сургалт нь эмнэлгийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд батлагдсан хөтөлбөрийг үндэслэн 2019 онд ажлын байрны тасралтгүй сургалт байдлаар тогтмол явагдах юм.